Дэлхийн аварга П.Орхоны талаарх сонирхолтой 7 баримт

 Литвийн Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж цэргийн  дэлхийн аварга  болсон ОУХМ П.Орхоны талаарх сонирхолтой 7 баримтыг хүргэж байна.

 Пүрэвдоржийн Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны 12-р сарын 25 төрсөн. 

Аймгийнхаа сургуулид анх сурч, шатрын дугуйланд явснаар оюуны спортоор гараагаа эхэлжээ.

 Гэр нь “Цайз”-д нүүж очсоноор олимп, дэлхийн аваргууд төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжин орсон. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын шилдгүүдийн сургууль.

14 наснаасаа эхлэн чөлөөт бөхөөр  хичээллэсэн

“Аваргууд” акедемийн тамирчин 

Чөлөөт бөхийн спортоос төрсөн хосуудын нэг бол Н.Лхамгармаа , П.Орхон нар

Цэргийн Дэлхийн аварга П.Орхоны гаргасан амжилтууд 

-Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнн, алт

-Иван Ярыгины алтан гран пригийн алт

-Оюутны Улсын аваргын алт

-Монголиа Опен тэмцээний алт

-Польшийн нээлттэй тэмцээний алт

-Испанийн Мадридын гран пригийн алт

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль 

-Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …