40 насандаа ээж болсон алдартнууд

monica belluci baby зурган илэрцүүд

Сүүлийн үед 40 хүрсэн хойноо амаржиж буй одууд нэлээд их болсон. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байгаа ярилцлагандаа эдгээр ээжүүд жирэмсний явц болон хэрхэн эрүүл мэнддээ анхаардаг талаар ярьдаг бөгөөд хамгийн гол нь оройтож хүүхэд гаргах болсондоо харамсдаггүй хэмээн хэлдэг. Ингээд 40-өөс дээш насандаа хүүхэд гаргасан одуудтай танилцацгаая.

Моника Беллуччи

Моника анхны хүүхдээ 39-тэй төрүүлж хоёр дахь хүүхдээ 45 настайдаа гаргасан байна. Моника хоёр дахь жирэмслэлтийнхээ талаар ярихдаа: “Би өөрийгөө зоригтой гэж бодохгүй байна. Би зүгээр л азтай эмэгтэй. Би анхны хүүхдээ төрүүлчихээд одоо хоёр дахь охиноо төрүүлэх гэж байна. Гэхдээ миний насанд хүүхэд гаргана гэдэг хэцүү бөгөөд хэрвээ би жирэмсэн болж чадаагүй байсан бол хүүхэд тээгч эхийн тусламжийг л авах байсан болов уу” гэжээ.

Холли Берри

Холли анхны охин болох Налагаа 42 настай байхдаа төрүүлсэн байна. Наснаас үл хамааран түүний жирэмслэлт ямар ч асуудалгүй байсан аж. Харин 47 насандаа тэрээр дахин ээж болж, хүү Масео-Робертийг төрүүлжээ.

Николь Кидман

Николь Кидман олон жилийн турш үргүйдлийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд жирэмсэн болсон нь түүний хувьд ихээхэн азтай тохиолдол болсон байна. 2008 онд Николь 40 насандаа анхны хүүхэд болох охин Сандэй Роузыгаа төрүүлжээ. Харин хоёр дахь удаагаа жирэмслэж чадаагүй учир хүүхэд тээгч эхийн тусламжийг авсан аж.

 Сальма Хайек

Сальма 41 насандаа анхны хүүхдээ төрүүлжээ. 2007 онд тэрээр Францын бизнесмэн Франсуа-Анри Пинотой гэр бүл болж охин Валентина Палома Пиногоо төрүүлсэн байна. Жирэмсэн байх хугацаандаа тэрээр 23кг-ийг нэмсэн бөгөөд энэ нь түүнд нэлээд төвөг учруулж байсан бололтой. Одоо Сальма хэвийн жиндээ эргэн орсон бөгөөд ээж болсондоо баяртай байгаа гэнэ.

Мэрайя Кэри

Мэрайя Кэри 41 настай байхдаа ихэр хүүхэд төрүүлсэн байна. Хүүгээ Мароккон хэмээн нэрлэж, охиндоо Холливудын од болох Монрогийн нэрээр нэрлэжээ. Түүний жирэмслэлтийн явц тийм ч амгалан байгаагүй аж. Тэрээр жирэмслэлтийн хоёр дугаар хагаст илэрдэг тархины цусан хангамжийн өвчнөөр өвчилсөн байна. Мэрайя кесвор хагалгаа хийж хүүхдүүдээ гаргажээ. Харин одоо тэрээр ихэр хүүхдүүдээ хүмүүжүүлээд ихээхэн жаргалтай байгаа гэнэ.

Селин Дион

Селины анхны жирэмслэлт ямар ч асуудалгүй байсан байна. Харин хоёр дахь жирэмслэлт нь нэлээд хүндхэн байсан бөгөөд 42 насандаа ихэр хүүхдийг төрүүлжээ. “Би жилээс илүү жирэмсэн байсан мэт сэтгэгдэл надад төрсөн. Гэхдээ би тэвчээртэй байж чадсан. Эмч маань намайг жирэмслэлтээ зогсоо хэмээн шаардаж байсан ч энэ биднийг зогсоож чадаагүй юм. Тиймээс би түүнд хэлэхдээ би таны шаардлагыг бүгдийг хэрэгжүүлэх болно. Харин хүүхдээ л гаргана гэж хэлсэн юм” хэмээн Селин хэлжээ.

Ума Турман

Ума Турман 42 настай байхдаа хамгийн бага охин болох Розалин Аруша Аркадина Алталун Флоренс Турман-Бюссон-ыг төрүүлсэн байна. Энэ жирэмслэлт нь нэлээд хүндхэн байсан бөгөөд төрснийхөө дараа нэлээд удаж байж сэргэжээ.

Жулиана Мур

Жулиана анхныхаа охиныг 37 насандаа төрүүлсэн байна. Харин 42 настай байхдаа тэрээр хоёрдахь охин Лив Хеленийг төрүүлжээ. “Би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан. Миний мөрөөдөл биелсэнд би маш их баяртай байна” гэжээ.

 Гвен Стефани

“Би жирэмсэн болсноо мэдээд маш их жаргалтай байсан” -гэж дуучин бүсгүй хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …