Эзэмшил газрыг өмчлүүлэх аян баянзүрх дүүрэгт эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-нөөс эхэлсэн аян Сонгинохайрхан дүүрэгт явагдаж дуусч өнөөдрөөс Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна.

Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 28 өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Үүнд:

  1. Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө
    Хорооны Засаг даргын тодорхойлолт
    3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
    4. Иргэний үнэмлэхний хуулбар
    5. Газрын кадастрын зураг /эх хувь/
    6. Газрын төлбөр төлсөн баримт

Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гурван өрхөд гэр олголоо

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран гурван өрхөд өргөө цагаан …