Хүний махан идэштнүүд 30 хүний аминд хүрсэн нь тогтоогдов

                  

Энэ сарын 11-ны өдөр ОХУ-ын Кранодар мужийн цагдаагийн байгууллагад нэгэн иргэн гудамжнаас олсон гар утсыг аваачиж өгжээ. Дэлгэц нь цуурсан, хар өнгийн гар утаснаас аймшигтай зургууд илэрч цагдаа нар эрэн сурвалжлах үйл ажиллагаа эхлүүлжээ. Тухайлбал гар утсанд хүний мах идэж буй хосуудын аймшигт зургууд дүүрэн байх бөгөөд хүний тасарсан толгой, өрөөсөн гар зэргийг барьсан байдлаар сельфи хийсэн байх аж. Цагдаа нар удалгүй гар утасны эзнйг олж баривчилжээ. Утасны эзэн Краснодарын агаарын цэргийн сургуулийн дотуур байранд амьдардаг, 35 настай Дмитрий Бакшеев гэх эр байв. Тэр эхнэр болох 42 настай Натальягийн хамт энд ажиллаж, амьдардаг байжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр хүний махан идэштэн хосууд 1999 оноос эхлэн 30 хүнийг цааш харуулсан гэх бөгөөд хамгийн сүүлд нэгэн эмэгтэйгээр зоог барьснаа хүлээсэн байна. Тэдний гэрээс хүний биеийн тасарсан хэсгүүд, давстай уусмал, гарал үүсэл нь мэдэгдэхгүй мах хөргөгчөөс нь их хэмжээгээр илэрсэн гэнэ.

Түүгээр ч зогсохгүй цэргийн сургуулийн дотуур байрны ажилчид, оюутнуудад хүний махаар хийсэн хоол хийж өгсөн гэж дурдсан байна. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж  буй ч 30 хүнийг цааш харуулсан гэдэг нь шүүхээр тогтоогдвол ОХУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт цуврал аллагын хоёрдугаарт бичигдэх юм.

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …