Анжелина Жолигийн найруулсан кино Оскарт өрсөлдөнө

Холливудын жүжигчин Анжелина Жолигийн  найруулсан “First They Killed My Father” нэртэй кино 90 дэхь удаагийн Оскарын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. 

Анжелина Жоли  “First They Killed My Father” киноныхоо талаар “Би өмнө нь хэзээ ч кино зохиол бичиж эсвэл найруулж чадна гэж бодож байгаагүй. Энэ нь миний төлөвлөгөөнд ороогүй байсан юм. Гэхдээ би зүгээр л найруулагч болохын тулд үүнийг хийгээгүй. Миний бодлоор бол олон талт байдал нь бидний ертөнцийг илүү хүчирхэг болгодог. Мөн би янз бүрийн соёлыг судалж, дэлхийн өөр өнцгөөс ирсэн хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Хүн бүрийг маш сайн таньж мэдэх шилдэг арга бол тэдэнтэй хамтарч ажиллах юм. Би хүмүүнлэгийн ажилтны хувиар энэ тал дээр маш их хүсэл тэмүүлэлтэй ханддаг. Тэд бол миний баатар. Би хамтарч ажилладаг хүмүүстэйгээ салшгүй холбоотой. Тэд намайг илүү сайн хүн, сайн ээж болоход тусалж, юуг үнэлж, хэрхэн амьдрахыг надад заасан. Хэрэв би энэхүү киногоороо дамжуулан тэдний түүхийг та бүхний амьдралд хүргэж чадаж байгаа бол би үүргээ сайн биелүүлж байгаа гэсэн үг юм” гэж  хариулжээ.

Анжелина Жолигийн найруулсан “First They Killed My Father” кино 1970-аад оны Камбожийн Улаан Кхмерийн дэглэмийн үед Лоунг Унг охин хэрхэн амьдарч байгааг харуулах аж.

Тэрбээр   өмнө нь  “In the Land of Blood and Honey”  “Unbroken” зэрэг кинонуудад найруулагчаар ажилласан юм.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …