
Жил бүр Форбес сэтгүүлээс уламжлан зохион байгуулдаг хамгийн баян алдартнуудын эгнээг Реппер “Diddy” 130 сая долларын хөрөнгөөр тэргүүллээ. Тухайн жилийн хамгийн ашиг орлоготой алдартнуудыг тодруулдаг тус сэтгүүл 1917 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Түүнээс хойш дэлхийн хэмжээнд урлаг соёл, бизнес бүхий л салбарын хүрээнд тэргүүлсэн хүмүүсийн жагсаалтыг гаргадаг юм. Тэгвэл өнгөрсөн жил жагсаалтыг Харри Поттер номын зохиолч Ж.Р Роулинг 90 сая ам долларын хөрөнгөөр тэргүүлж байсан бөгөөд хоёрдугаар байранд Дуучин Драке нар бичигдэж байсан. Удаах байранд дуучин Бейонсе 105 сая долларын хөрөнгөөр бичигдлээ. “Diddy” энэ жил “Bad Boy Reunion Tour” нэртэй аялан тоглолт хийж, “Ciroc” архины брэндийн сурталчилгаанд оролцож, мөн өөрийн Sean John хувцасны брэндээ амжилттай хөгжүүлсэн нь ийнхүү Forbes-ын хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн байна. Мөн жагсаалтад анх удаа дуучин Weeknd хүч төрж орж ирлээ. Тэрээр жагсаалтын зургаадугаар байранд бичигдсэн байна.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл