Өнөөдөр Асашорюү Д.Дагвадорж, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна.
Асашорюү Д.Дагвадорж 1980 оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.
2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр орой нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн юм.
“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 1956 оны энэ өдөр мэндэлжээ.Тэрээр Харанга хамтлагийн анхны гавъяат юм. 1974 онд анх уран бүтээлийн замналаа эхлэж Ногоон гэрэл хамтлагт гитарчнаар орж, Я.Одсүрэнтэй хамт тоглодог байсан.
Я.Одсүрэнтэй Ногоон гэрэл хамтлагт тоглодог байхаасаа тэрээр хүнд рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явжээ. Энэ мөрөөдөл нь 1989 онд биеллээ олж Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн, Х.Лхагвасүрэн нартай хамтран Харанга хамтлагийг байгуулсан юм.