Хангарди ордны гаднах автомашины зогсоолыг өргөтгөжээ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. Мөн 71 авто зогсоолд дугуй цохигч, 20 у/м хашлага шинээр тавьж, явган хүний замыг рамптай буюу авто замын түвшинд чацуулж, налуу байдлаар хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн шинээр 78м2 явган хүний зам, 8у/м хурд сааруулагч тавьж, нийт 205м2 талбайд зогсоолын тэмдэглэгээний ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …