Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэдний нэг оргил бүтээл бол “Москва нулимсанд дургүй”.
Хэдийгээр социалист нийгмийн захиалгаар бүтсэн боловч жинхэнэ аз жаргал, ханийн сонголт, хүн чанар, нийгмийн байр суурь, хүүхдийн хүмүүжил зэрэг хэзээ ч хуучирдаггүй сэдвүүдийг хөнддөг билээ.
Энэ агуу бүтээлээс хүн бүр авах ёстой амьдралын арван сургамжийг онцлон хүргэж байна.
- Өөдрөг мөрөөдөлтэй байх хэрэгтэй
Ирээдүйд сайн сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэдэг, хүлээдэг байх хэрэгтэй. Өөдрөг чиг хандлага нь бүхнийг давах хүч чадал, итгэл үнэмшил хайрладаг юм.
- Тэвчээр бүхнийг ялна
“Хэрвээ надад ийм хүнд бэрхшээлүүд тохиолдоогүй бол надаас юу ч гарахгүй байх байсан”
Гол дүрийн эмэгтэй маань дээд сургуульд эхний жилээ орж чадалгүй, хоёрхон оноо дутдаг. Мөн хүүхэд төрүүлж түүнийгээ хүн болгох гэж ганцаараа зүтгэдэг билээ. Гэвч тэр бүгдийг давж гарч чадсан.
Бидэнд төсөөлж байснаас маань ямар их чадвар боломж нуугдаж байдгийг амьдралд тохиолдох бэрхшээл бүр нээж өгдөг. Зовлон бэрхшээлийн нөгөө талд илрээгүй нуугдмал хүч чадал оршин байдаг.
Тэвчээр л биднийг өөрийгөө бүрэн нээхэд тусалдаг юм.
- Нөхөрлөл хамгийн үнэтэй
“- Харилцан зочилцгоож байя л даа.
– Надад өөр санал байна. Гэр бүлийн найзууд болцгооё?!”
Эмэгтэй хүмүүсийн хооронд жинхэнэ найз нөхдийн харилцаа тэр болгон байдаггүй гэцгээдэг. Гэвч уг киноны гол дүр бүсгүйн найзууд ямар ч хүнд цаг үед нь түүнийг орхидоггүй. Сэтгэл санааны дэмжлэгээс эхлээд чадах ядахаараа дор бүрнээ тусалцгаадаг билээ.
Хүн бүхэн амьдралынхаа туршид өөрийг нь байгаагаар нь ойлгож хүлээн авдаг, зовсон, жаргасан аль ч үед дэргэд нь байж чадах нөхрийг хайж байдаг.
Ганцаардлаас муу зүйл гэж байхгүй. Хорь дугаар зуун, хорин нэгдүгээр зууны алинд нь ч ялгаагүй, хүнд сайн найз нөхөр чухал.
- Эмэгтэй хүн бүхнийг чадна
Олон эрчүүд санал нийлэхгүй ч амьдрал дээр бүсгүйчүүдэд сайн удирдагч болох чадвар бий. Гол дүрийн бүсгүй “бүгд дарга болохыг хүсдэггүй” гэж хэлдгийг сана. Үнэндээ тэд аз жаргалыг ажил хөдөлмөрөөс олж авах замыг сонгосон нь тэр.
Гэхдээ эцэстээ аз жаргал бол зөвхөн ажлын амжилт, бүтээл биш түүнээс илүү өргөн агуулгатай зүйл болохыг ухаардаг.
Дурлал бол урт хугацаанд хүлээж болдог зүйл
Үргэлжлэлийг энд дарж уншина уу