Хью Хефнерийн талаарх сонирхолтой 7 баримт

Дэлхийн хамгийн их уншигчтай “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай бид мэдээлсэн. Тэрбээр 1926 оны 4-р сарын 9-нд Иллинойс муж улсын Чикаго хотноо мэндэлсэн бөгөөд 1953 онд сэтгүүлээ үүсгэн байгуулж дэлхийн хамгийн баян эрхмүүдийн тоонд багтсан байдаг. Хью Хефнерийн талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

-Хью Хефнерийг Хеф хэмээн товчилж дууддаг. Түүний оюун ухааны чадвар IQ нь 152 байсан гэдэг. Энэ бол элитүүдийн эгнээнд багтахад хангалттай тоо.

-Иллионисийн их сургуулийг сэтгэл судлалаар төгссөн. Тэрбээр дөрвөн жил суралцдаг хичээлийг хоёр жил хагасын дотор л үзээд төгссөн нэгэн.

-Анх “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулахад ээж Грэйс нь хүүдээ 1000 ам.доллар зээлүүлж байв.

-“Playboy” сэтгүүлийн анхны дугаарыг 1953 оны арваннэгдүгээр сард хэвлэж, уншигчдын гарт очсон юм. Гэхдээ энэ дугаарт өдөр, сарыг нь хэвлээгүй. Учир нь Хью Херфер дампуурахаас айдаг байв.

– Хью Хефнер  гэрийнхээ гал тогооны өрөөнд сэтгүүлээ анх хэвлэж байсан түүхтэй.

-1960 онд  Хью Хефнер Чикаго хотод анхны “Playboy Club”-ээ нээж, энэ клубт арьс өнгөөр ялгаварлалгүй, бүх хүмүүс орохыг зөвшөөрдөг байлаа.

–  Хью Хефнер дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий редактороор ажилласан гэдэг. Анхны дугаараас  эхлүүлээд  өнгөрсөн дөрөвдүгээр сар хүртэл бүх дугаарыг удирдсан билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …