Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12.00 цагт товлоод байна.

Уг хуралдаанаар Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналыг хэлэлцэх юм.Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон билээ. Улмаар МАН-ын дарга М.Энхболд лхагва гарагт У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөнөөр УИХ-ын чуулганд оруулахаар болсон. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр буюу даваа гарагт нээнэ. Тиймээс өнөөдөр Төрийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …