Дэлхийн хамгийн их уншигчтай “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай бид мэдээлсэн. Хью Хефнерийг Лос-Анжелес хотын Уэйствуд Мэморил парк-д оршуулах юм.
TMZ-ийн мэдээлснээр нэрт жүжигчин Мэрилон Монрогийн хажууд оршуулах аж. “Play Boy” сэтгүүлийн анхны дугаарт Мэрилин Монрогийн нүүр зурагтай хэвлэгдсэн дугаар 50 мянган хувь борлогдож түүхэн амжилт тогтоосон юм.
Хью Хефнер намайг нас барахаар Мэрилин Монрогийн хажууд оршуулаарай гэж захиж 1992 онд Мэрилин Монрогийн оршуулгын хажууд 75 мянган доллароор газар худалдаж авчээ.
Хью Хефнер нэгэн ярилцлагадаа “Мэрилин Монротой уулзсан мөч миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй” хэмээн хуваалцаж байжээ.