Оффшор бүсээс 4 сая 370 мянган доллароо оруулж ирлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.

 Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …