Цагдаа руу салаавч гаргасан этгээд хэн бэ

Өнөөдөр 16 цагийн орчим Тусгай дуут дохиотой 17-93 УБҮ дугаарын автомашины жолооч цагдааг хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Машины жолооч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрчээ. Тухайн иргэний энэ үйлдэлд хуулийн хариуцлага тооцно гэдгийг хуульзүйн салбарын удирдлагууд мэдэгдлээ.

Шаардлага тавьсан төрийн цагдаагийн өмнөөс салаавч гарган танхайрч байгаа этгээдийг Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэхчлэн мэдээлсээр байна. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “ташаа мэдээлэл” гэдгийг цахим хаягаараа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Уг этгээдийг огт танихгүй, надтай ямар нэгэн холбоогүй” хэмээлээ.

Бичлэг дээр Төрийн цагдаатай зүй бусаар харьцаж буй залууг залилангийн хэргээр шалгагдаж, улмаар ирэх долоо хоногт Сэлэнгэ аймгийн шүүхээр таслагдана, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү охинтой хамааралтай гэх мэдээллүүд хөвөрч байна. Юутай ч бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Э.Гал

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …