Монголын урлагийн тайзнаа өөрийн гэсэн оройн зайг хэдийнээ бий болгож дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн залуу жүжигчин Б.Барслхагва “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Тэрбээр “Зүрхний хилэн” уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр ийнхүү энгэрээ мялаалгасан юм. МУСТА Б.Барслхагва “Зүрхний хилэн” уран сайхны кинонд манж амбан Фунь Жоугийн дүрийг бүтээжээ.
Жүжигчин Б.Барслхагва “Манан зүсэгч”, “Хүсэл”, “Том толгойтын романс”, “Маш нууц”, “247 градус”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” “Код” зэрэг кинонуудад тоглож байсан билээ.