Шинэ үе продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Одбаяр саяхан үрийн зулаа үнэрлэж хүүтэй болсон билээ. “18 нас би чамд хайртай” “Үргээлэг” “Зүрхний хилэн” зэрэг сүүлд гарч буй дэлгэцийн уран бүтээлүүдэд тэрээр гол болон туслах дүрийг бүтээгээд буй билээ. Тайз дэлгэцийн цөөнгүй уран бүтээлд тоглож чамгүй амжилттай яваа тэрбээр сүүлийн үед аавын ажилдаа дарагдаад тун завгүй байгаа бололтой. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Нэг өдөр л киноны нээлт гээд ажилтай явахад хүүгийн баасны даавуу хувцас нь овоолоостой. Би гараар юм угаахдаа аз жаргалыг мэдэрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Өчигдөрхөн л улаан хивсээр алхаад кино нээлт гээд л том том юм яриад явж байсан гар маш хурдан үндсэн ажилдаа ороод баастай даавуутай зууралдаад байж байна даа” хэмээн нийтэлсэн байна. Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.
Түлхүүр үгэнтертайнмент
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …