Жүжигчин Сон Хе Гё хөл хүнд болжээ

 

“Зүрхэнд шингэсэн намар”“Зочид буудлын эзэн”, “Амьдралын ээдрээ”, “Миний байшин” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн олон ангит киноны дүрээрээ танигдсан Солонгосын царайлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг  Сон Хе Гё хөл хүнд болжээ. Тэрээр “Нарны үр сад” киноны цувралын  гол дүрийн жүжигчин болох 31 настай Сон Чжун Китэй  энэ сарын 31-нд хуримлахаар болсон билээ.

  Хосууд  хоёр жилийн өмнө буюу “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлжээ. Жүжигчин  Сон Хе Гё ,  Сон Чжун Ки нар  Сан Франциско хотод хуримын зураг авалтдаа орсон талаар зарим агентлагууд мэдээлж байна. Энэ үеэр жүжигчин бүсгүйн фэнүүд нь түүнийг жирэмсэн болсныг анзаарчээ.

 

 

 

Санал болгох мэдээ

ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион …