Найруулагч Б. Тамирын “Зүрхний хилэн” уран сайхны киноны талаарх хэлсэн онцлох ишлэл

Жүжигчин Б.Тамир өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийсэн “Зүрхний хилэн” уран сайхны киноны найруулагчаар ажилласан билээ. Тэрбээр ” Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Маш нууц” зэрэг  кинонуудын  найруулагчаар  ажилласан туршлагатай уран бүтээлч юм. Б. Тамирын “Зүрхний хилэн” уран сайхны киноны талаарх хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.


-Энэ цаг үе нь өөрөө хилэнтэй байгаад байна л даа.

-Энэ киног үзсэнээрээ миний өвөг дээдэс ямар түүхийг туулаа вэ гэдгийг харах болно.

-Түүхэндээ бол манжууд биднийг дарамталж байсан.

-Манжууд монголчуудаас их татвар татаас авдаг байсан.

-Би шүүмжлэлийг тийм ч  их ач холбогдол хүлээж авдаггүй.

-Хэлэх гэсэн санааг минь хүмүүс маш гярхай  олж хардаг болжээ.

-Үзэгчид маань улам л сайжирсан байна.

-Арван сарлаг дээр бүх техник хэрэгслээ ачаад мөн 80 хүн бүгд ачаа, бараагаа тэврээд өвдгөө давсан цастай нэг километр 300 метр газар алхсан.

-“Зүрхний хилэн” киногоо хийхийн тулд монгол орныхоо 7000 гаруй км зам туулсан.

-Төрөл бүрийн кино хийх болно.

-Үзэгчид бүтэн хоёр цаг 30 минутын турш тогтож үзэх болов уу гэдэг л айдас надад байсан.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …