“Хатан туул”гүй 2050 он ямар байх вэ

Хэнтийн нуруу, Хагийн хар нуураас эх авч Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын дундуур урсаж ундны усны эх үүсвэр нь болдог “Хатан Туул” гол Нийслэлчүүд бидний нүдний өмнө амь тавин ширгэх  цаг ойрхон иржээ.

370 жил Улаанбаатарыг умдаалсан Туул голоо хайрлан хамгаалж байхгүй бол 2050 он гэхэд нийслэл хот цөлжиж бидний амьдрал аймшигтай байдалд хүрэх талаар зөгнөн харуулсан нэгэн уран бүтээл бий болжээ. Нийслэл хотод амьдарч буй бүх хүмүүс энэхүү бүтээлийг үзээд бидний мөнх ногоон амьдралд төгсгөл ирэх цаг ойрхон буйг анзаарч Туул голоо хайрлан хамгаалах сэтгэлийг өөртөө суулгаарай.

Энэхүү төслийг О.Чулуунбилэг санаачлан DJ Д.Энх-Амар болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамтай хамтран бүтээжээ.

 

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …