Нийслэлийн Засаг дарга Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр 4” төслийн хүрээнд баригдаж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцлаа.

Сонгинохайрхан дүүрэгт 300 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд эмнэлгийн хүртээмж муу байдаг. Тиймээс хотын даргын 2020 он хүртэл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү эмнэлгийг барьж байгаа юм. Нийт 4 давхар, 200 ортой, мэс засал, төрөх, дотор, мэдрэл, хавдар, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн 7 төрлийн үйлчилгээ үзүүлэх тус эмнэлэг нь Сонгинохайрхан дүүргийн 150 мянган иргэнд үйлчлэх боломжтой юм. Эмнэлгийг Австрийн “Вамед инженеринг” компани хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

200 ортой нэгдсэн эмнэлгийн шинэ барилга нь дүүргийн хүн амд амбулатор болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм.

4 давхар барилгын Суурийн давхар: Техникийн хэсэг    

1 давхар: Өдрийн эмчилгээ, Эмийн сан, Үүдний хэсэг, Яаралтай тусламж, Дүрс оношилгоо, Амбулатори, Хоолны зал, Лаборатори

2 давхар: Хагалгааны өрөө (3), Ариутгалын хэсэг, Эрчимт эмчилгээ (6 ор), Нөхөн сэргээх (6 ор), Гемодиализ (5 ор), Физик эмчилгээ, Хурлын өрөө, Сургалтын өрөө, Захиргаа

3 давхар (A+B):  Хэвтэн эмчлүүлэх тасаг

4 давхар (A+B):  Хэвтэн эмчлүүлэх тасаг

Суурийн давхар: Эмнэлгийн газийн өрөө, Граж, Агуулах, Хувцасны өрөө

1 давхар : Захиргаа, Паталоги, Хог хаягдал зайлуулах

2 давхар: Угаалга, Ариутгал гэсэн хэсгүүд байрлах юм.

Барилгын явц одоогоор:

  1. Барилгын газар шорооны ухлагын ажлын гүйцэтгэл 95%
  2. Газар шороог гараар тэгшилж нягтруулах ажлын гүйцэтгэл 95%
  3. Бэлтгэл бетон хийх ажил 90%
  4. Хавтан болон аяган суурийн ажил 85%
  5. Барилгын зоорийн давхрын каракас угсралтын ажил 40%
  6. Суурийн нүхийг үе шаттайгаар нягтруулж буцаан булах ажил 5%-тай байна.

 

 

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …