Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо энэ сарын 25-ыг хүртэл ажиллана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Түр товчоо энэ сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах юм. Тухайн иргэн энэ товчоонд хандсанаар өөрийн зуслангийн газрыг өмчилж авах боломжтой эсэхийг мэдэхээс гадна ямар нэгэн хүндрэлгүй үйлчлүүлэх боломжтой. Хэрвээ энэ хугацаанд судалгааг бүрэн хийж чадвал иргэдийн өргөдлийг хүлээж авахад ямар нэгэн саад учрахгүй аж. Гэтэл цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дээрх газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс цөөрчээ. Улмаар судалгааны ажил удаашрахад хүрээд байгаа гэнэ.
Дээр дурьдсан шинээр сууршлийн 52 бүсийн газрыг 2014-2016 оны хооронд олгоно. Энэ үеэс дүүргүүдийн газрын албаны ачаалал нэмэгдэх хандлагатай тул үүнээс урьтаж зуслангийн газар өмчлөх ажлыг эхлүүлэх цаашлаад бусад дүүргийн зуслангийн газрын судалгааг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс иргэн бүр өөрийн эрхээ эдэлж зуслангийн газраа өмчилж авахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Өмчийн  харилцааны газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …