Хар арьст ерөнхийлөгч хэмээх тодотголтойгоор гарч ирсэн АНУ-ын төрийн тэргүүн асан Барак Обамагийн хайрыг түүхийг хүргэж байна. Обамагийн найман жилийн ерөнхийлөгчийн алба түүнээс өмнөх улс төрчийн албан тушаал хаших бүх цаг үед хайрт гэргий Мишель Обамагийн хөдөлмөр зүтгэл байсаар ирсэн. Барак Обама хэзээ ямагт эхнэрийнхээ дэмжлэгийг мартаж байсангүй, эхнэрээ үргэлж магтан, зүтгэлийг нь мартсан нэгэнд сануулсаар ирсэн юм. Энэ жил тэдний гэрлэлтийн 25 жилийн ой тохиож байна. Гэргий Мишель Обама “25 жилийн баярын мэндийг хүргэе. Хагас зууны талыг чамтай хамт үджээ. Чи бол миний хамгийн сайн найз, би бол цор ганц тохиох хайрт минь” хэмээн бичсэн байна.
Тэдний хайрын түүхээс товчхон хүргэе. Мишель Обама Харвардын Хуулийн Их Сургуулийг дүүргэснийхээ дараа худалдааны болон оюуны өмчийн хуулийн пүүс “Sidley Austin”-ы Чикаго дахь салбарт ажиллах болов. Энд Мишэль өөрийн ирээдүйн нөхөр болох залуу мэргэжилтэн Барак Обаматай анх танилцжээ. Барак 1989 оны 6 сард “Sidley Austin”-ы хуулийн пүүсэд ажиллахаар ирээд байсан бөгөөд Мишэль түүний зөвлөхөөр ажиллаж байлаа.
Сүйт бүсгүй Мишелийн хамтаар 1992 он
Анхандаа Мишэль Обамаг болзоонд урихад нь татгалзаж, тэдний ажлын харилцаа нь хайр дурлалтай холилдож болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан ч эцэст нь байгууллагын нэгэн уулзалтын үеэр Обама түүнд сэтгэгдэл төрүүлснээр удалгүй хосууд бие биедээ ухаангүй дурласан гэдэг.
Тэд анхны болзоогоороо тэд Spike Lee-ийн найруулсан “Do the right thing” киног үзсэн байна. Хоёр жил болзсоны дараагаар Барак түүнд гэрлэх санал тавьжээ.
Мишэль энэ тухай “Баракийг өмгөөллийн ажлаа дуусгасныг тэмдэглээд бид нэг ресторанд хоол идэж суулаа. Хоолоо идсэний дараа зөөгч тавиур дээр амттан тавин хүрч ирсэн юм. Харин тэнд нь бөгж байлаа. Би үнэхээр цочирдсон” хэмээн дурсжээ.