Б.Цэцэгмаа:Иргэн Ц.Баярцогтод холбогдох хэрэг хаагдаагүй байгаа

Нийслэлийн прокурорын газраас  Төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргасан Ц. Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга А.Цэрэнсодном“2017 оны 9-р сарын 21- ний өдөр  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 1793  УБУ  улсын дугаартай  тээврийн хэрэгсэл урсгал зөрж хөдөлгөөнд оролцсон.Энэхүү тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагч Ц. Отгонбаатар зогсоож тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгасан. Шалгах явцад тухайн үед тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц. Баярцогт бууна ирж төрийн тусгай хамгаалалттай машиныг зогсоолоо. Ордон руу яаралтай ажилтай явж байна гэх асуудлаар цагдаагийн албан хаагчтай маргалдсан. Энэ зөрчилд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгаас хялбаршуулсан журмын дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Тухайн шийтгэлийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын нэгдсэн бүртгэлд хянуулсан байна. Хяналтаас иргэн Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагын эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас оногдуулсан  25000 төгрөгийн  шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг өгсөн” гэлээ.

Сүхбаатар дүүргийн зөрчил шалгах хяналтын прокурор Б.Цэцэгмаа“Цагдаагийн албан хаагч жолоочид шаардлага тавьсан болохоос биш Ц.Баярцогтод шаардлага тавиагүй. Иргэн Ц.Баярцогтын хэрэг Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн зөрчил биш, харин  гудамж талбай олон нийтийн газар хэрүүл маргаан хийж бусдыг өдөөн турхирсан зөрчлийн шинжтэй байна гэж дээрх зөрчлийг зөрчлийн тухай хуулийн 15.2.3-т хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан.

“Шүүх оролцогчийн гомдол гаргах эрхийн 14 хоног нь дуусах үед дахин хэрэг үүсгэж зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1-д зааснаар тухайн этгээдэд хуульд заасан хорих буюу баривчлах шийтгэлийг гаргахаар төлөвлөж байгаа.   Одоогоор энэ хэрэг хаагдаагүй байгаа” гэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …