Лас Вегас хотноо энэ сарын нэгний өдөр томоохон халдлага гарч 59 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдэгч 64 настай С.Пэддок гэгч үйлдсэн юм. Тэрбээр Лас Вегас хотын казиногийн ойролцоо хөгжмийн наадмын ойролцоох 400 метрийн зайд байрлах Мандалей Бэй зочид буудлын 32 давхраас иргэд рүү гал нээсэн байдаг. Түүнийг барихаар цагдаа нар зочид буудалд ирэх үед аль хэдийнээ амиа егүүтгэсэн байв. Халдлага гарахын өмнө алуурчны найз бүсгүй хэргийн газарт байсныг тогтоож, эрэн сурвалжилж эхэлсэн юм. С.Пэддокийн найз бүсгүйг Мэрил Дэнли гэдэг байна. Тэрбээр 62 настай бөгөөд Филиппины нийслэл Манилагаас энэ сарын 3-нд Лос Анжелес хотын нисэх буудалд газарджээ. Алуурчны найз бүсгүй сайн дураар бууж өгсөн гэх мэдээлэл байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна. Тэд өнгөрсөн хавраас эхлэн учирч АНУ-ын Невада муж улсын Мескит хотод амьдарч байжээ. Одоогоор түүнийг уг халдлагад холбоогүй хэмээн үзэж байна.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …