Гурван жилийн өмнө өөрийгөө ижил хүйстэн гэдгийг олон нийтэд зарласан Их Британийн ууган улстөрчдийн нэг, парламентын доод танхимын дэд дарга Найджел Эванс эр хүн хүчирхийлсэн хэргээс болж, суудлаасаа огцорчээ.
Өдгөө 55 настай, Британийн Консерватив намын гишүүн тэрээр 2003 оноос хойш нийт найман хүчингийн хэрэгт холбогдсон юм. Найджел Эвансийг нэг хүн хүчирхийлсэн, таван хүнийг хүчирхийлэхийг завдсан, хоёр удаа садар самуун үйлдэл гаргасан гэж буруутгагдсан бөгөөд эдгээр хохирогчдын долоо нь эрэгтэй хүн байсан гэнэ. Харин тэрээр өөрийгөө гэм буруугүй, гштгэлгэд өртөж байна хэмээн мэдэгдсээр байсан юм.
Гэвч цагдаа нар түүний гэм буруутай гэдгийг тогтоох хангалттай нотлох баримтуудыг цуглуулсан байгаа бөгөөд тун удахгүй хийсэн хэргийнх нь төлөө ял эдлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Г.Сонор ugluu.mn