Мэрилин Монрогийн гоо үзэсгэлэнгийн нууц юу байсан бэ?

merylin monroe зурган илэрцүүд

Алдарт Мэрилин Монрогийн сайхан биеийн нууц юу байсан бэ гэж та бодож үзсэн үү. Тэрбээр 1952 онд 26 настай байхдаа 66 инч өндөртэй, 108 фунт жинтэй байсан гэлцдэг. Гэсэн хэдий ч өдөр тутамдаа огт дэглэм барьдаггүй байсан бөгөөд дэлхийн бүх л эмэгтэйчүүд түүн шиг биеийн галбиртай болохыг хүсдэг билээ. Мэрилин Монро 1952 онд хэвлэгдсэн “Paint” сэтгүүлд өдөр тутмын амьдралын хэвшлээсээ хуваалцжээ. Ингэхдээ өглөө бүр шүршүүрт орохоос өмнө нэг аяга сүү ууж 10 минут дасгал хийдэг байж. Оройн хоолондоо лууван, хурганы мах голлон иддэг байсан гэнэ. Үүнээс гадна өглөө эртэд уургалаг хоол идэж, өдөрт нэг ширхэг зайрмаг иддэг байжээ. Мэрилин хэлэхдээ “Би төгс галбиртай болно гэж хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ би булчингаа зөв хөгжүүлэхийн тулд хэд хэдэн дасгалыг хийдэг. Өдөрт дор хаяж 10 минут дасгал хийдэг” хэмээн ярьжээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …