Авьяаслаг Монголчууд шоуны оролцогч өхөөрдөм чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэг Дуучин МУСТА Э.Чулуунчимэгтэй хамтран “Зүгээр л инээмсэглэ” дууг олонд хүргэсэн билээ.
Энжи дуулахынхаа хажуугаар NTV телевиз “Namadia Pictures” -ийн хамтын бүтээл болох инээдмийн, адал явдалт “Гэр дүүрэн охид ” олон ангит кинонд дүр бүтээгээд амжжээ.
Тэрээр NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт “Гэр дүүрэн охид ” олон ангит кинонд хамтран тоглосон жүжигчдийн хамт оролцов. Энэ үеэр А.Эрдэнэцэцэгээс хөтлөгч ямар мэргэжилтэй болох талаар асуухад жүжигчин гэж хариулжээ. Үүний дараа Чи гоё дуулдаг юм чинь дуучин болохгүй юм уу? гэж асуухад “Хоёуланг нь зэрэг хийчхэж чадна ш дээ би”. Жүжигчин байхын юу нь гоё юм гэж асуухад “Хүмүүс намайг танина гэхээр гоё байдаг. Манай ангийнхан бүр намайг шүтэн биширдэг” гэж хариулсан байна.
Кино зургийн уйлах хэсэгт Энжи шууд л уйлчихдаг бөгөөд найруулагчдаа хандан “За найруулагчаа би ганцхан дубль л явна шүү. Эхнийх дээрээ л уйлна” гээд шууд уйлж эхэлдэг гэнэ. Тэрээр хамтран жүжиглэж байсан жүжигчиндээ Аниа та уйлж чадахгүй байвал ээжийгээ өвдчихвөл яах вэ? Үхчихвэл яах вэ? гэж бодоорой за” гэж зөвлөгөө өгч байжээ.