Эрчим хүчний яам монтёрын албан тушаалд тамирчныг томилон ажиллуулж байжээ

 

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ.

Эрчим хүчний яаманд хийсэн шалгалтын үеэр  15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилогдсон байна.  Мөн түүнчлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн байнгын ажлын байр буюу төсөл хөтөлбөрийн хэлтсийн монтёрын албан тушаалд 2015 оноос хойш нэр бүхий тамирчныг томилон ажиллуулж цалин олгож  хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь шалгалтаар илэрчээ.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …