НИТХ-ын даргыг сонгох хурлын үеэр “нүцгэлж” эсэргүүцлээ илэрхийлэв

Ankhzul Tseden-н зураг.

НИТХ-ын даргыг сонгох хурал яг одоо үргэлжилж байна. 10 цагаас эхэлсэн уг хуралд 41 гишүүн оролцож одоогийн байдлаар АН-ын гишүүд нэг цагийн завсарлага аваад буй. Завсарлага авах болсон шалтгаанаа нэр дэвшигчтэй холбоотой асуудал байна хэмээн тайлбарлажээ. Харин хурал болж буй Хангарьд ордны гадаа нэгэн иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тухайлбал Хархорин захын гадна талд жижиглэн худалдаа эрхлэгч иргэн С.Мишгээ хурлын танхимд орж үг хэлэх гэтэл хамгаалагч нар нь дотогш нэвтрүүлээгүй аж. Тэрбээр гаднах хувцсаа тайлж удирдлагуудтай уулзах хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …