Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад буй хийж буй айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр гэргийн хамт Японы улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхлаа.
Япон улсын Эзэн хаан төрийн тэргүүн боловч улс төрийн асуудалд оролцдоггүй онцлогтой. Засгийн газар, парламентын гаргасан шийдвэрийг батлан гарын үсэг зурж, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог Эзэн хаан хоёр орны дипломат харилцаа, ард түмний найрамдалт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа дурьдаад, цаашид улам гүнзгийрүүрүүлэхийг хүслээ.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Гадаад харилцааны сайд Ф.Кишида, Японы Ардчилсан намын дарга Б.Кайэда нар бараалхсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.