УБТЗ-ын удирдлагад залилан, хулгайн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг томилсон байжээ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр Олон нийтийн зөвлөл энэ оны есдүгээр сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 25 өргөдөл, гомдол хүлээн аваад байна. УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан гомдлыг хянан шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлснээр 10 дугаар сарын 02-нд хууль зөрчсөн томилгоог шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:
-Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар авлигалын хэрэгт холбогдож байсан хүн,
– Худалдан авах ажиллагааны албаны даргаар залилангийн гэмт хэрэгт ял завшсан хүн,
– Хөдөлмөрийн харилцааны албаны даргаар хулгайн гэмт хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан хүнийг томилсон байна.
Үүнийг 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаж үзэхэд дээрх хүмүүсээс хоёрыг нь орлогч дарга гэсэн албан тушаал дээр хадгалаад үлдсэн нь тогтоогдлоо. Мөн Зам тээвэр хөгжлийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч “Lexus-570” маркийн машины улсын дугаарыг өөрчлөн алба, амины хэрэгцээнд ашиглаж байгаагаа хэвлэлээр мэдэгдээд байхад АТГ өнөөг хүртэл шалгаж таслан зогсоохгүй байна. Олон улсад байгаа офшор дансыг шалгах төсөв хөрөнгө АТГ-ын гүйцэтгэх ажилтны албанд сүүлийн гурван жил тасарсан. Тийм учраас олон улсад хөл гараа хүргэж, офшорын эсрэг тэмцэх чадвар алга. Манай байгууллага бүх ажлаа төрийн хуулийн дагуу албан бичгээр өгч хариугаа албан бичгээр авч байгаа. Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа. Оруулах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ АТГ-ын дарга бид нарыг өрөөндөө оруулах байх. Хэн ч орж чадахгүй өрөө авлигатай тэмцэхгүй. Мөн олон нийтийн төвийн өрөөнд орж чадахгүй байгаа. Мөн “шилэн” хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна. Энэ нь ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна” хэмээн олон нийтийн зөвлөлөөс мэдээллээ.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …