Тархинд сөргөөр нөлөөлдөг зуршлууд

Саяханы судалгаанаас 10 минутын турш хүнтэй ярилцахад тархины үйл ажиллагаа нэн даруй сэргэдэг болохыг дүгнэжээ. Гадагшаа гарах шаардлагагүйгээр утсаар хэн нэгэнтэй ярилцсан ч ийм үр дүнтэй байх аж. Харилцааны дутагдалтай байснаар тархины үйл ажиллагаа сулардаг.

Өглөөний цайгаа тогтмол иддэг хүүхдүүд иддэггүй хүүхдүүдээс хичээлдээ илүү сайн оноо авдаг. Ялангуяа шинжлэх ухааны хичээлүүдэд.

Зайрмаг гэх мэт хүйтэн идэх зүйлс их хэрэглэвэл биеийн дулаан алдагдаж, судас нарийсдаг байна.

Тархины 70-80% ус учраас шингэн сайн уудаг байхад тархи сайн ажиллана.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнээр тархины эсүүдийн үйл ажиллагаа сулардаг. Харин хэрэглэхээ больсоноор буцаад хэвийн үйл ажиллагаандаа ордог.

Тамхи хорт хавдар үүсгэх эрсдэл дагуулахаас гадна тархины хальсыг зузааруулдаг. Энэ нь сэтгэн бодох чадварыг сулруулдаг байна.

Тархинд ч мөн дасгал сургуулилт хэрэгтэй нь мэдээж. Биеийн тамираар хичээллэсэний дараа BDNF-ын синтезэд сайнаар нөлөөлж ой санамжийг сайжруулдаг.

 

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …