Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

2017 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд …