
Жүжигчин Г.Ундармаагийн “U film”кино компанийн шинэ уран бүтээл “Single ladies” романтик инээдмийн киноны гуравдугаар ангийг энэ сарын 18-нд нээх гэж байна. Тус уран бүтээлийн өмнөх ангиуд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бол энэ удаад хэрхэн үргэлжлэхийг үзэгчид тэсэн ядан хүлээж сууна. Тэгвэл тус киноны уран бүтээлчийн зүгээс кинонд зориулан хийсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрийг ганц бие ээжид бэлэглэхээр боллоо.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл