Крандуулж ирсэн Су.Батболд амбаардуулаад буцах уу

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийнх нь намын 32 гишүүн гарын үсэг цуглуулж байгаад огцрууллаа. МАН түүхэндээ өөрийн байгуулсан Засгийн газраараа туг тахиж үзээгүй гэх бардамнал түүх болон үлдэв. Одоо МАН засгийн эрхэнд гарахаараа төрийн тогтвортой байдлыг хангаж чаддаг гэж хүний өөдөөс эгцэлж харж байгаад ярьж чадахааргүй боллоо.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан хэд хэдэн үндэслэл дотор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн тухай дурдсан. Засгийн эрх мэдлийг атгаж байгаа аливаа улс төрийн намын гол нүүр царай, олон нийтээс өгч байгаа үнэлгээний шууд тусгал нь Засгийн газар байдаг нь үнэн. Тийм ч учраас МАН-ын 32 гишүүн нам дотроо “бослого” дэгдээж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 2017 оны 9-р сарын 07-нд огцрууллаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Ж.Эрдэнэбат ба түүний багийнханд Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан бурууг тохож, улс төрийн хариуцлага хүлээлгэлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй өргөдлөө өгч албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Тэрбээр НИТХ-ын даргаас гадна Нийслэлийн МАН-ын хорооны даргын албаа хамтад нь өгөхөөр шийдсэнээ олон нийтэд мэдэгдсэн юм. Ажлаа өгөх болсон хэд хэдэн үндэслэл байснаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нийслэлийн 7 дүүрэгт ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаагаа тов тодорхой илэрхийлсэн байсан. Түүний өргөдлийг НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч 2017 оны 09-р сарын 22-нд сонгуульт ажлаас нь чөлөөлөв. НИТХ дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг намынхаа удирдлагуудаас нэхэж, тэрүүхэн тэндээ “эсэргүү бүлэг” байгуулаад амжсан. Энэ мэт шил шилээ дарсан улс төрийн үйл явдлуудын үр дүнд Ерөнхий сайд, НИТХ-ын дарга нар өөрийнхөө намын нөхдийн санаачилгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж, улс төрийн хариуцлагаа хүлээлээ.
               МАН дотор эрчээ аваад буй хариуцлагын энэ салхи хаа хүрээд зогсох бол. Зөвхөн Ж.Эрдэнэбат,                      Ц.Сандуй нараар туг тахиад зогсох уу, шат шатандаа хариуцлагаа шударгаар тооцоод цааш                       үргэлжлэх үү гэсэн асуулт гарч ирж байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд ялагдал хүлээсэн ч УИХ-ын дарга, МАН-ын даргын албаа үргэлжлүүлэн хашсан хэвээр байгаа. Хэвлэлийнхэнтэй уулзахдаа МАН-ын даргын албаа өгнө гэж итгэл муутайхан дуугарсныг эс тооцвол хариуцлага хүлээх эсэх  нь эргэлзээтэй хэвээр.
Үргэлжлүүлэн ЭНД ДАРЖ уншина уу…

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …