Зүрх судасны өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Зvрх судасны эмгэгийг хvний амьдралын буруу хэв маягаас vvсдэг өвчин гэж vздэг.
• Зvрх судасны эмгэг vvсэхэд нас, хvйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи уух, тамхи татах, хоол тэжээлийн буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нvvрс ус, давс ихтэй хоол хэтрvvлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин зэрэг амьдралын буруу хэв маягаас vvдэлтэй халгаат хvчин зvйлvvд нөлөөлдөг.
• Халдварт бус өвчний дотроос зvрх судасны өвчин өвчлөлөөр хоёрдугаарт, нас баралтаар нэгдvгээрт ордог.
• Зvрх судасны эмгэгээс хамгийн их тохиолдох нь артерийн судасны хатуурал бөгөөд энэ эмгэгийн суурин дээр артерийн даралт ихсэх, зvрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг нас баралтаар тэргvvлдэг эмгэгvvд хvндрэл хэлбэрээр илэрдэг.
• Манай улсад АРТЕРИЙН ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН насанд хvрсэн дөрвөн хvн тутмын гуравт тохиолдож байгаа нь маш их сэтгэл эмзэглvvлсэн асуудал болж байгаа.
• Мөн зvрхний титэм судасны өөрчлөлтөөс болж зvрхний булчинд цусан хангамж дутагдаж зvрхний бах, зvрхний шигдээс өвчнөөр өвчлөх, нас барах тохиолдол их байна.
• Зvрхний vндсэн vvрэг нь цусыг бvх биеэр тараах шахуурга бөгөөд эхлээд зvрхний булчингууд суларч тодорхой хэмжээний цусыг өөртөө сорон авч дараа нь зvрхний булчингууд агшин цусыг том судсууд руу шахдаг. Өөрөөр хэлбэл зvрхний булчингууд агшилт, сулралтыг ээлжлэн хийснээр зvрх нэгэн жигд хэмтэйгээр цохилж цусыг судас руу шахах шахуургын vvрэг гvйцэтгэнэ.
Зvрхний өвчний үед хамгийн сайн эмчилгээ нь;
• даралт ихдэлтийг эмчлэн,
• судасны хатууралаас сэргийлэх,
• эрvvл амьдралын хэв маягийг сонгох,
• биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх,
• хоол эмчилгээ зэргийг оруулсан урьдчилан сэргийлэлт гэж vздэг.
 Эрүүл мэндийн үзлэг, дүгнэлт
Ямар нэгэн зүрх судасны өвчтэй хүмүүс дасгал хийж эхлэхийнхээ өмнө мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой.
Түүнээс гадна 40-өөс дээш насны эрэгтэйчүүд, 50-аас дээш насны эмэгтэйчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.
Доор дурьдсан эрсдэл бүхий хүмүүсийн хувьд тохиромжтой дасгалын хөтөлбөр боловсруулах, зөв зохистой хяналт-шинжилгээ хийх шаардлагын улмаас нарийн мэргэжилийн эмчид үзүүлж эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байна. Үүнд:
• Артерийн Даралт Ихдэлт
• Цусан дахь холестрины хэмжээ их
• Гэр бүлийн хэн нэг нь зүрх судасны өвчтэй байсан
• Чихрийн шижин
• Таргалалт
Бүү март !!!
• Явган алхах дасгал нь ямар ч тохиолдолд нэн тохиромжтой
• Цочмог, хүнд ба тогтворгүй хэлбэрийн эмгэгүүдийн үед дасгал хөдөлгөөнийг хориглоно.
• Зүрх судасны өвчтэй эсвэл артерийн даралт ихдэх эрсдэлтэй бол бие халаалт ба төгсгөл хэсгийн дасгалууд нь ихээхэн ач холбогдолтой.
 ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ БОЛОН АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭЛТТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ДАСГАЛ  ХӨДӨЛГӨӨН
БИЕ  ХАЛААЛТ ХИЙХ:
•  5-10 минутын бага хүч шаардах  аэроб , хөдөлгөөн  (алхах, дугуй унах…,) хийнэ. Бие халаалт нь биеийн булчин үе мөч, зүрх, уушгийг ачаалалт хөдөлгөөнд бэлтгэж байгаа явдал юм.
• Богино хугацааны бие халаалтын дараа булчин сунгах дасгалыг мөн 5-10 минут хийнэ. Биеийн идэвхитэй хөдөлгөөний үед булчин сунахын зэрэгцээ бүх бие  халах байдал үүснэ.
• Үүний дараа дулаанаа аажим алдах (хөргөх) үйл явц болох бөгөөд  энэ нь бие халаалттай адил механизмтай.
• Энэ нь мөн 5-10 минут үргэлжлэх ба зүрхний цохилтыг хэвийн хэмжээнд болгоход чиглэнэ.
• Дасгалын үед ус их чухал бөгөөд  усгүйжил нь бие махбодийн глюкозийн түвшинг  ихэсгэж улмаар зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
• Идэвхтэй хөдөлгөөн болон дулаан зарцуулалтын үед ус нь амин чухал хэрэгцээ байдаг. Хангалттай усны  хэмжээг бий болгохын тулд идэвхитэй хөдөлгөөнөөс ойролцоогоор 2 цагийн өмнө 0.5 литр орчим ус уусан байвал зохино.
• Хөдөлгөөн хийхээс өмнө ус хэрэглэх нь дасгалын явцад жин хасагдаж хөлрөх үед дасан зохицоход нэн шаардлагатай зүйл билээ.
Зүрх  судасны  өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөний хувилбарууд :
• Тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчний эрсдэл, цусан дахь холестрины хэмжээг  бууруулахад  тусална. Явган явах нь зүрх судасны өвчтэй хүмүүст хамгийн тохиромжтой хөдөлгөөн юм.
• Түүнээс гадна бусад төрлийн дасгал хийхдээ эмчийн зөвлөгөөний дагуу ачааллаа зөв тохируулах шаардлагатай байдаг. Дасгалыг бие халаалтаар эхэлж, намдуу зөөлөн хөдөлгөөнөөс аажим эрчимтэй хөдөлгөөнд шилжин, бие махбодод хэт ачаалал өгөхгүй байх нь чухал.
 Анхааруулга: Дасгалын зарчмыг зүрх судасны өвчтэй хүмүүст байнга зөвлөж сануулж байх нь зүйтэй. Дасгалын явцад судасны лугшилт хэт түргэсэх, амьсгал давчдах, цээжээр өвдөх буюу ерөнхийдөө ядрах зэрэг  шинжүүд илэрвэл дасгалын эрчмийг бууруулах  эсвэл зогсоох хүртэл  арга хэмжээ авна.
Дасгалын хэлбэрүүд.
Аэроб дасгал хөдөлгөөн : алхах, гүйх, дугуй унах, усанд сэлэх, шатаар өгсөх
 Аэроб дасгал:  Алхах хөдөлгөөн хамгийн чухал. Алхах нь хүний биеийн бүтэц бие махбодын үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой бөгөөд хөгшин, залуу  ялгаагүй л бүх хүмүүс сайн муу  ямар ч орчинд хийж болох хөдөлгөөн юм.
Биеийн байдалдаа тохируулан  удаанаас хурдан дэс дараалалтай алхах хөдөлгөөнийг нэмэгдүүлэх явдал юм. Удаан хугацаанд алхаж дадсан хүн аажимдаа  шогших, улмаар гүйж биеэ хөгжүүлж болно.
• Дасгалын хэлбэр: Өглөөний цэвэр агаарт алхах ,
• давтамж:  өдөр бүр
• Эрчим : багаас дунд эрчимтэй
• Хугацаа : 3 минутаас аажмаар 60 минут хүртэл нэмэгдүүлэх
Цусны даралт ихдэх өвчний үед хийх  дасгал хөдөлгөөн
 Аэроб дасгал:  Өгсөх уруудах алхах 
  • Алхалт нь цусны даралт бууруулж тогтмолжуулан цус харвалтад өртөх эрсдэлийг бууруулдаг
  • Явган явах цэвэр агаарт алхах нь хамгийн  энгийн зүйл .
  • Явган алхах нь тусгайлсан тоног төхөөрмж шаарддаггүй мөн жилийн ямар ч улиралд ямар ч цаг агаарт өөрийн тохиромжтой үед хийх боломrтой .
  • өдөр бүр явган явах нь танаас ямарч нөхцөл шаардахгүй

Алхалтын хэлбэрүүд:

  • Удаанаас түргэн
  • Ухарч  алхах
  • Алхалтан дундаа эргэж  алхах
  • Алхалтаас аажим   зөөлөн шогших
  • Түргэн алхалтаас шогших
  • Өгсөж , уруудаж алхах
  • Агаар салхинд явж байхдаа 4 алхам тутамд амьсгал авч 4 алхам тутамд амьсгал гарган амьсгалж сурах хэрэгтэй.

НЭМҮТ

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …