Гүржид насанд хүрээгүй охидыг хадамд гаргах тохиолдол цөөнгүй байдаг. НҮБ-ийн хүн амын сангаас гаргасан судалгаагаар Гүржид насанд хүрээгүй охидын 18 хувь нь гэрлэсэн гэсэн судалгаа гарчээ. Тэд ихэвчлэн орон нутгийн сүм хийдэд хуримладаг бөгөөд шашны зан үйлд суурилсан хурим хийдэг.
Тухайлбал Гүржийн фото сэтгүүлч Доул Сабкаури, Гүрж сүйт бүсгүйн хуримыг сурвалжилсан байна. Уг зурагт 17 настай Катети бүсгүйн хуримын нэг өдрийг дэлгэрэнгүй харуулжээ. Зурагчин хэлэхдээ Гүржид насанд хүрээгүй охид гэрлэх нь хэвийн үзэгдэл мэт болсон. Насны ангиллын хувьд 12-17 насны охид гэрлэх явдал түгээмэл байдаг. Энд нэг л зүйл буруу санагддаг. Жижиг тосгонд шашны зан үйлээс болж хадамд гарах нь туйлын харамсалтай гэсэн байна. НҮБ-ийн хүүхдийн сан насанд хүрээгүй охидын гэрлэлтийг хүний эрхийн үндсэн зөрчил гэдэг. Европын орнуудад насанд хүрээгүй охид хадамд гарсан тохиолдол Гүржид хамгийн их байдаг. Эдгээр охид эртний уламжлал, шашны золиос болж байна гэж хүний эрхийн байгууллагууд дүгнэжээ.