Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд 40-65 насныхан хамруулна

Эрүүл мэндийн даатгал төлдөг 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийг ирэх долоо хоногоос эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулна.Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгал төлөх хуультай. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Гэвч иргэн бүр тэр болгон эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чаддаггүй. Тэгвэл ЭМНД-ын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгал төлөгч 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдэд зориулан “Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх” урамшуулалт аяныг зарласан байна.

40, 45, 50, 55, 60, 65 насны иргэд харьяа ЭМНД-ын хэлтсээс эрхийн бичгээ авна. Мөн хорооны нийгмийн даатгалын мэргэжилтнээр дамжуулан авах боломжтой. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд сумынхаа ЭМНД-ын мэргэжилтнээс эрхийн бичгээ авна. Ирэх 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх энэ аянд 140 мянган иргэн хамрагдах боломжтой аж.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …