Сонгинохайрхан дүүрэг “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа

Үндэсний мод тарих өдрөөр Сонгинохайрхан дүүргийн  14, 15 дугаар хороондоо нарс, шинс мод тарилаа. Мөн бусад хорооддоо 1500 хайлаас, хүй 7 худгийн 1 га газарт 3500 хайлаас тарьсан байна.

Зөвхөн мод тариад зогсох биш “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд 8 дугаар хорооны гүнжийн нуурын эрэгт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан бол үндэсний мод тарих өдрөөр 14, 15 дугаар хороонд байгуулж цаашид бусад хорооддоо энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Төсвийн хөрөнгөөр бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран 4-5 газарт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь иргэд цэвэр агаарт ном унших боломжийг бүрдүүлэх, үр хүүхэддээ үлгэр дууриал болох, цаашлаад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болох юм.

Сонгинохайрхан дүүрэг

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …