Хүйтний улирал наашилмагц охид бүсгүйчүүдийн маань сэтгэлийг зовоож эхэлдэг нэг өвчин бол “давсагны ханиад” хэмээн нэрлэгддэг цистит юм. Энэ өвчний онцлог нь нэг туссан бол дахин дахин сэдэрч болзошгүй байдаг.
Тиймээс юуны түрүүнд эмчид үзүүлж, циститийг архаг хэмжээнд орохоос нь өмнө өөрт тохирсон антибиотик эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Гэвч “яаралтай тусламж”-ийн үед гэрийн нөхцөлд хэрхэн циститийг илааршуулж болох талаар мэдэж байхад илүүдэхгүй юм.
-Шарсан хуурсан хүнс, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргээс зайлсхийгээрэй. Тэдэнд агуулагдах найрлага таны шээсийг илүү хүчиллэг болгосноор, өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Мөн алкогольны болон каффейны төрлийн ундааг бүү хэрэглэ. Энэ нь шингэний дутагдалд оруулдаг учраас циститийг бүр сэдрээнэ. Хүнсэндээ тарвас, шинэ өргөст хэмх түлхүү хэрэглэх нь тустай.
-Танд циститийн шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлмэгц 3 цагийн турш, 20 минутын зайтайгаар хагас аяга ус уу. Энэ нь таны шээсний замаас бактеруудыг хөөхөд тусална. Хэрэв дан ганц ус уух боломжгүй байвал лемоны шүүс, ургамлын цай ууж болох юм. Мөн цангис жимсний шүүс цистит өвчинд тустай гэх баталгаа бий. Гэхдээ ямар ч шүүс уусан сахарын агууламж багатайг нь сонгоорой.
-Хэзээ ч, хэзээ ч бүү даар. Бүсгүйчүүд ихэвчлэн доороосоо даарж буйгаа анзаарахгүй явах нь бий. Онгорхой туфль, нимгэн триконы оронд зузаан өмд, хавар намрын битүү гутал өмсөөрэй. Шөнө унтахдаа хөнжлөө сайн зузаал.
-Мөн та ямар нэг суугаа ажил хийдэг бол сандлынхаа бүрээсийг хайрдаг материалаар хийгдсэн эсэхэд анхаараарай. Болж өгвөл жижиг хивсэнцэр мэтийн зузаан, дулаан эдлэлийг сандал дээрээ тавиарай. Мөн хөлийнхөө завсар, хэвлий, давсаг орчим дээрээ бүлээн жин тавиарай. Балжингарамын ханд бүхий халуун усны уур, эсвэл давстай хар цайны ууранд өдөрт 10 минутаар суух нь мөн үр дүнтэй. Гэвч түүнээс удаж хэрэггүй.
Өдөр бүр уудаг шингэнийхээ хэмжээг ихэсгэ. Нарийн танга, нийлэг дотуур хувца өмсөхөөс зайлсхийж, даавуун, болж өгвөл шортон биед халгүй дотоожийг сонгоорой. Бэлгийн ариун цэврийг чанд сахиж, тэнд бактери үржих орчин нөхцөл бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Ямар нэг хүйтэн нойтон мөс цас, гантиг сандлан дээр бүү суу. Хөөстэй ваннаас мөн адил зайлсхийх нь дээр юм. Шээс хүрмэгц давсгаа суллаж байгаарай, шээсээ удаан тэвчвэл цистит дахин сэдэрнэ. Хөнгөнөөр болон хүндээр бие зассаныхаа дараа ардаасаа урагш биш, урдаасаа арагш арчиж байгаарай. Дүүрэн давсагтай секс хийх нь бүр ч хориотой.
Гадаа хэдий нь хүйтэн салхи үлээж, өвлийн жихүүн өдрүүд ирсэнийг дохиолон сануулж байна. Харамсалтай нь охид, бүсгүйчүүд маань гоё сайхан харагдах гэсэн тэнэгхэн бодлоосоо болоод доороосоо даарч элдэв өвчин тэр дундаа давсагны үрэвсэл тусах нь ихэсдэг билээ.
Тиймээс эмэгтэйчүүд та бүхэндээ зориулан давсагны үрэвслийг гэрийн нөхцөлд маш хялбар аргаар хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэж байна. Анхааруулахад, заавал өвчин туссан хойноо биш урьдчилан дулаан хувцас өмсөж, өвчнөөс сэргийлэхийг сануулж байна.
Давсагны үрэвсэл гэж юу вэ? Давсагны үрэвсэл буюу цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эл эмгэг нь ихэвчлэн доороосоо даарснаас, хэт ядарснаас болон хувийн ариун цэврийг муу сахиснаас үүсдэг.
Шинж тэмдэг:
Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:
-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/
-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
-Шээхээд өвдүүлэх
-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх
-Шээсний сүв агших
-Биеийн халуун халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүний шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.
-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/
-Шээхэд хүндрэлтэй болох
-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болзошгүй
-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.
Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн шиг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол нэлээд таагүй байдалд орж магадгүй. Итгэхгүй байгаа бол хурц цистит гэж юу байдгийг биеэрээ амссан хүмүүсээс асуугаад үзээрэй.
Эмчилгээ:
-Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар.
-Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, 2 цайны халбагыг стакан буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 15 минут чанаад гал дээр 30 минут идээшүүлнэ. Шүүсэн хандыг өдөрт 3 удаа юм идэхээсээ 30 минутын өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь 45 өдөр.
-Доороосоо даарснаасаа давсаг өвдөх юм бол нэг хоолны халбага эгэл шарилж дээр 1 стакан ус хийж 15 минут буцалгана. 30 минут идээшүүлээд 100гр хөх тарианы гурил хийнэ. Ингэхэд нялцгай зуурмаг болдог бөгөөд үүнийгээ 1-2 өдөр давсаган тушаагаа тавина.
-Гурван толгой сармисыг жижиглэж дээр нь 300гр цагаан дарс хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Унтахын өмнө үүнээс нэг хоолны халбагаар ууна.