О.Алтансүх: Хүчирхийлэлд өртсөн таван настай охины ээж долдугаар сараас хойш сураггүй болсон

Image result for гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар алтансүх

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан. Охины эрүүл мэнд, нөхцөл байдлын талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Л.Алтансүхээс тодрууллаа.

Тэрбээр охины биеийн байдлын талаар “ Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр охины ээж долдугаар сараас хойш алга болсон. Одоогоор эрэн сурвалжлагдах ажил явагдаж байна. Хорооны хамтарсан багийн мэдээллээр эрсдэлд байгаа хүүхдийн тоонд ордог байсан. Охины биеийн байдлыг Эх нялхсын эрдэм шинжилгээний байгууллага болон, Гэмтэл согог судлалын үндэсний төвд нөхцөл байдлын шинжилгээг авч, хорооны хамтарсан бага хуралдаж дүгнэлт гаргах ёстой. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсвэл энэ хүүхдийг төлөөлөх хүн байх ёстой. Гэвч охиныг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч байхгүй тул манай байгууллагаас томилогдсон хүүхдийн өмгөөлөгч төлөөлөн үүрэг хүлээж ажиллана. Одоо хамгаалалтын байранд амьдарч байна” гэж мэдээллээ.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …