Сонгины хальсыг хандалж уух нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг

Сонгино бол хоолонд амт оруулагч чухал ногоонуудын нэг. Гэхдээ сонгины хальс түүнээс ч чухал, эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг та мэдэх үү? Бид хоол хийхдээ сонгиноо хальслаад хальсыг нь хогийн саванд хаячихдаг шүү дээ. Тэгвэл үүнээс хойш сонгинынхоо хальсыг хаяхгүйгээр ашиглаж байгаарай.

Хальсаа буцалсан усанд хийж, 20 орчим минутын дараа эрүүл мэндийн ундаа бэлэн болно. Бэлэн болсон ундааг унтахын өмнө тал аягыг ууж хэвшсэнээр зүрх судасны өвчин, бүдүүн гэдэсний хорт хавдар, таргалалт, чихрийн шижин, ходоод гэдэсний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлж чадах юм. Мөн арьсыг толигор сайхан болоход тустай гэнэ. Тэгэхээр сонгиноор хоолоо амталчхаад хальсаар нь эрүүл мэнддээ анхаарч болох нь байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …