Хар тамхины донтолтоос гарч чадсан эмэгтэйн амьдрал

“Youtube” болон “Instagram”-д сүүлийн үед Диваянь Манчийс (Divine Munchies) нэртэйгээр эрх чөлөөгөө тунхаглаад буй Америкийн иргэн нэгэн бүсгүйг танилцуулъя. Түүнийг анх харахад төрийн албан хаагч, эсвэл сайн бизнес эрхлэгч эмэгтэй гэж харахаар. Гэвч тийм биш. Харин түүнийг дагагчдаас “Диваянь, одоо том болох цаг чинь болоогүй юу” хэмээн шүүмжлэгч цөөнгүй. Харин “Ийм өөрөөрөө, хайр татам таныг чөлөөт цагаараа үзэж, таашаал авах дуртай” хэмээн дэмжигч ч олонтой.

Тэрбээр йоги чадварлаг хийж байгаа болон хоол идэж байгаа видеонуудаа оруулдаг бөгөөд өөрийгөө хар тамхинд донтох өвчнөөс илааршсан нэгэн гэдэг. Хорт зуршлаасаа салахын тулд өнөөдрийг хүртэл тэрээр хоолоо сайн идэж, йоги, бясалгалаар эрчимтэй хичээллэсний үр дүнд өөрийгөө ялж чадсан. Камерын өмнө жинхэнэ өөрөөрөө, хэлэх гэснээ хэлж, яаж аяглах гэснээрээ аягладаг. Аав нь хиппи байсан, багаасаа энэтхэг оронд элэгтэй өссөн гэж өөрийгөө хэлдэг. Диваянь Манчийсийн бичлэгийг үзсэн олон хүн түүнийг үзээд ажлын алжаал тайлагддаг, их инээдэг, тэр бол супер гэдэг. Өсвөр насныханы хувьд сайн эгч, үеийнхэнийхээ хувьд сайн найз, ахимаг насныханы хувьд сайн дүү байж чадна гэж харагдахаар энэ бүсгүй их эрч хүчтэй.

 

Б.Халиун

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …