Төрийн алба шуналын туламуудын үүр болсоор байх уу

Төрийн албыг танил тал төрлийн алба болгогсодын дараалал зогсохгүй шинжтэй. Хувийн эрх ашгаа бодсон залуу үеийнхэн хялбар аргаар олны танил болж түүнийгээ удалгүй дээш ахих шатаа болгосоор чоно борооноор гэдэг засаг нь ч амархан солигдоно тэр хэрээр төрийн өмчид шуналаа унагагсад өндөр алба хашихаар тэмүүлнэ. Нийгэм солигдож байхад төрийн албанаас зугтагсад их байлаа. Одоо төрийн албаны ашигтай гэсэн сэнтийд ямар ч аргаар хамаагүй хүрэхийг зоригсод ичгүүргүй үйлдлийг хийх юм. Үндэсний өв соёлоо дэлгэрүүлэгч нэг л их эх оронч дүр эсгэсэн худуутай үйлдлийг хийдэг цөөнгүй нөхдүүд олон жиг жуг хийхийг ч тоохгүй тэд музейдэд нүдээ унагасаар санасандаа хүрэх шинжтэй. Богд хааны музей, Үндэсний түүхийн музей, Дүрслэх урлагийн музей,  Чойжинламын сүм музей гэх түүх өгүүлэх газрууд тэдний нүдэнд өртсөнийг бичиж байсан бол биелэлээ олоход дөхсөөр. Төрийн албаны шалгуур гэдэг юм тэдэнд үйлчилэхгүй нь өөрсддөө албан тушаалыг өгөх аргыг нарийн сүвэгчилж чадаж байгаа тэдний залийг магтсуу. Албан тушаал үнэт өв руу шунаж чадаж байгаа тэд албаа сайн хаана гэдэгт итгэх үү?

Бурханч лам Пүрэвбатын шавь өөрийн төрхөөр “арвайлсан шар” тос сурталчилгааг хийсэн Ухаанзаяа эдгээр музейн нэгэнд захирлын албанд томилгоо лоббидуулж улайрч байна.

У.Хүрэлсүхийг томилгоо хийж гэж мунгинах зуур  Ж.Мөнхбатын ажлаа өгөхөөс өмнөх хууль бус томилгоонууд нэг болж таарах шиг.

Монголын сор болсон зарим нэг нь олны хүртээл болоогүй урлагийн нандин өв болсон түүхэн бүтээлүүд хадгалагдаж буй газрыг ямархуу хүнээр мануулах гээд байгааг ТЕГ болон АТГ газрууд харж хяналтандаа аваасай.

Хэн хүссэн хүний хийх алба биш  ямар ч дадлага туршлагагүй, төрийн албанд ажиллаж байгаагүй бурхан зурдаг, зурсан бурханаа өндөр үнээр зардаг нөхөр  урлагийн бүтээлд сэтгэлтэй хандана гэхээс илүүтэй өөр зорилго агуулж буй гэдэг хардлага төрүүлэхгүй байхын аргагүй байна. Түүний хүмүүсийн сүсэг бишрэлийг ашиглан телевизээр шашны дэг жаяг, ёсыг таниулж буй боловч түүний ярьж буй зүйл утга гажсан өөрийнхөөрөө тайлбарлах мэдлэг дутууг харуулсан зүйлс цухалздагийг дэг жаягийг мэдэх хэн ч боловч гадарладаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Яагаад яарч давчдсан эрх ашгийн зөрчилтэй томилгоо хийхийг санаархаж байгааг хэний эрх ашиг үүнд үйлчлээд байгааг холбогдох газрууд харж Монголын өв соёлоор гараа угаахыг санаархсан үйлдлийг улс, нийтийн эрх ашгийг бодож шалгаач гэж хүсэх байна.

Д.Дулмаа

Эх сурвалж:tashuur.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …