Бүрэн цутгамал ХХК-ийн ерөнхий захирал Б.Батдэлгэр хотын дарга, эрх мэдэлтнүүдийг хууль бус шийдвэр гаргасныг эсэргүүцэн нойтон өлсгөлөн зарлаж байна. Тэрбээр өлсгөлөн зарлаад дөрөв хонож буй бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэрлсүхэд хүргүүлсэн шаардлагын хариуг сонстол тэмцлээ зогсоохгүй гэв.
Бүрэн цутгамал ХХК нь 2013 онд “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хийхээр гэрээ хийж, ажлаа эхлүүлжээ. Ажлын явцад санхүүжилтийг удаа дараа хоцроож, 500 сая төгрөгийн санхүүжилтийн хуримтлал үүсгэжээ. Улмаар тус сургууль “Бүрэн цутгамал” ХХК-иас гэнэт гэрээгээ цуцалж, хамгаалалтаа солин тэднийг хөөжээ. Тухайн үед өргөтгөлийн барилгын ажил 80 хувьтай байсан бөгөөд дахин өөр компани үлдсэн ажлыг нь хийсэн байна.
Тус компанийн захирал Б.Батдэлгэр хэлэхдээ манай ажлын хөлс 500 сая төгрөгийг өгөхгүй учраас барилгын 80 хувийн гүйцэтгэлтэй явж байхад өөр компани оруулсан. “Барилгын санхүүжилт хэмээн 1.2 тэрбум төгрөгийг Сант сургуулиас авсан. Харин манайх 1.7 тэрбумын ажил гүйцэтгэсэн. Тус компани санхүүжилтийн үлдэгдэл 500 сая төгрөгөө гаргуулахаар шүүхд хандсан. Гэтэл тэд эсрэгээрээ биднийг 1.2 тэрбум төгрөг авч залилан хийсэн гээд 2014 оны нэгдүгээр сард шүүхэд өгсөн. Энэ хэрэг хоёр жил гаран үргэлжилж 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд хэрэгсэхгүй болгосон.
Улсын комисс 2016 оны 8-р сарын 24-ны өдөр улсын комисс “Сант” сургуулийн барилгыг хүлээн авсан. Гэтэл манай компанийг оролцуулаагүй байж бүх бичиг баримтаа “Голомт Констракшн” гэдэг компаниар хуурамч гэрээ хийгээд улсын комисст хүлээлгэн өгсөн. “Бүрэн цутгамал” компани барилгын тухай хуулийн 40.1.9-т зааснаар суурь, хана, шат зэрэг бүхий л ажлыг хийсэн байхад манай компани яагаад оролцдоггүй юм гээд асуусан.
“Яллагдагч өөрийн гэм бурууг шүүхээр цагаатгахыг хүсвэл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэсний дагуу дээд шатны прокурорт гомдол гаргасан байна. Тиймээс би дээд шатны прокурорт гомдол гаргасан байгаа. Би ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнгөрсөн мягмар гаригт гурван шаардлага хүргүүлсэн.
Тухайлбал Нийслэлийн засаг дарга С.Батболд болон Нийслэл хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарыг огцруулахыг шаардсан.
Хоёрдугаарт 2012 оноос хойш улсын комисс буюу барилга ашиглалтад хүлээн авах улсын комиссыг нийслэлийн хотын ерөнхий төлөвлөгөөний газар хариуцдаг болсон. Эдгээр албан хаагчид хууль журам зөрчдөгийг нийслэлийн мэргэжлийн хяналтаас тогтоосон. 2016 оны 12-р сарын 23-ны өдөр Хан- Уул дүүргийн ажилласан улсын комисс албан тушаалдаа хайнга хандсан байна гэдгийг улсын ерөнхий прокурор тогтоосон. Тийм учраас эдгээр газруудад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулахыг хүсэж байна.
Гуравдугаарт мэргэжлийн хяналтын газар ажилладаггүй юм мөртлөө орон тооны бус байцаагч гэсэн их хүмүүс төрийн байгууллагад бий. Төрийн байгууллагад ажилладаг эдгээр хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалж худал үнэн албан шаардлага, дүгнэлт гаргаснаас болж надад эрүүгийн хэрэг яллах дүгнэлт бичүүлж байгаа учраас орон тооны бус байцаагч нарын эрхийг шалгана уу гэсэн ийм шаардлагагыг хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг сонстол тэмцлээ үргэлжлүүлэх бодолтой байна” гэж ярилаа.