Хүүхдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал боллоо

Bayanzul Zulaa-н зураг.

Ganjavkhlan Chadraabal-н зураг.

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан. Тус дүүргийн 16-р хороонд оршин суух 13 настай М гэх охины учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн хэлтэс шалгаж байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд талийгаач охины ар гэрийнхэн, Лантуун дохио ТББ-ийн гишүүд, сайн дурын жагсагчид, ээж нарын төлөөлөл хүрэлцэн ирж Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс эхлэн жагсаал хийлээ. Жагсагчид шүүх эмнэлгээс эхлүүлэн Дарь эхийн “Очир” төвийн зочид буудал хүртэлх тайван жагсаал хийх гэнэ. Тэд цаашдаа тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байсан юм.

Энэ үеэр талийгаач охины хэргийн өмгөөлөгч Р.Булгамаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр хэргийн тухайд “Хүний эрх тэр тусмаа охидын эрх маш ихээр зөрчигдөж, аюулын харанга дэлдэж эхэллээ. Гэвч төр болоод хуулийн байгууллага үүнд ямарч тодорхой хариулт тайлбар өгч чадахгүй байна. Тухайлбал, наймдугаар сарын 22-23-ныг шилжих шөнө амь насаа алдсан 13 настай охины хэрэг ямар шатандаа яваа, яагаад амиа алдсан, тухайн үед хэн хэн дэргэд нь байсан талаар ямарч тодорхой, тоймтой мэдээллийг хуулийн байгууллагаас өгөхгүй байна. 13-хан настай охин бусдын хүчинд автаж, амь насаа алдсан. Сэжигтнүүд гэмт үйлдлээ нуун далдалж, ул мөрөө баллах зорилгоор буудлын хүлээн авагчаас их хэмжээний салфетка авч байсан нь камерт бичигдэн үлдсэн. Бусдад зодуулж, хүчинд автаж амь насаа алдсан нь илэрхий байхад шүүх эмнэлгийн дүгнэлт өөр гарсан гээд тоочоод байвал энэ хэрэгт гэм буруутан олдохгүй нь бололтой. Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалах ёстой хуулийн байгууллагын албан хаагчид өөрсдөө төөрөлдчихсөн яваад байна уу гэх хардлага төрөөд байгаа юм. 13 настай охин амь насаа алдсан. Харин түүнтэй хамт байсан энэ хэргийн гол сэжигтнүүд одоо гадуур сул чөлөөтэй алхаж, хэргийн ул мөрийг баллаж явна. Энэ л асуудал ээж нарын, эмэгтэйчүүдийн санааг зовоож байгаа юм. Хэрэг гараад хоёр сар гаруйн хугацаа өнгөрчихлөө. Гэвч тодорхой хариулт тайлбар өгөх хэн ч алга. Гэмт хэрэгтүүдийг цагдан хорихгүй явуулсан асуудал нь олон ээжийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа. Мөн хүний амь нас хөнөөчихөөд байхад Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу хүчиндэх гэдэг хэргээр зүйлчилсэн байх юм. Уг нь хүний амь нас эрсэдчихээд байгаа биз дээ. Дээрээс нь өсвөр насын хүүхдүүд бүлэглэж, ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан тухай хангалттай нотлох баримтууд, шүүх эмнэлгийн дүгнэлт ч холбогдох материалд тусгагдсан байхад ганцхан зүйл ангиар хэрэг үүсгэсэн байгаа юм. Мэдээж шүүх эцсийн байдлаар гэм буруутанг тогтооно. Түүнээс өмнө хэн ч бусдыг яллах эрхгүй. Гэвч хуулийн байгууллагын хяналт шалгалт тун хангалтгүй харагдаад байна. Хэргийн гол сэжигтэн А, Ж нарын согтолын хувийг тогтоосон зүйл алга. Монгол улсын шүүх үнэн зөвийг тогтоож өгнө л гэж өмгөөлөгчийн хувьд харж байна” хэмээн ярилаа.

Ganjavkhlan Chadraabal-н зураг.

Ganjavkhlan Chadraabal-н зураг.

Ganjavkhlan Chadraabal-н зураг.

Э.Ариун


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …