Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байр бэлэн байдалд ажиллаж байна

Зураг

Төрийн тахилгат Отгонтэнгэр ууланд 17 хүн сураггүй алга болсон тухай мэдээллийн дагуу ЭМЯ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Үүнд: Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн 3 пунктийг тухайн газарт байгуулсан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргаж байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 3 их эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилон ажиллуулж байна. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллах нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан гэв.

 

Эх сурвалж: ЭМЯ

Санал болгох мэдээ

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025  оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …