Лэди Гага Америкийн таван ерөнхийлөгчтэй хамт зургаа татуулав

Дуучин Лэди Гага өнгөрсөн бямба гаригт “Texas A&M” их сургуульд болсон “Deep From the Heart: The One America Appeal” концертонд уран бүтээлээ тольлуулсан. Далайн хар шуурга намжсаны дараа зохион байгуулсан уг арга хэмжээнд Америкийн ерөнхийлөгч асан Жимми Картэр, эцэг хүү Буш, Билл Клинтон, Барак Обама нар оролцсон юм.

Саяхан Маяами, Пуэрто Рикод болсон хүчтэй далайн хар шуургын улмаас  хохирсон хүмүүст хандив цуглуулах зорилготойгоор болсон уг концертонд Лэди Гага “Million Reasons,” “You and I” болон “Edge of Glory” дуунуудаа дуулсан. Дуучин өөрөө ‘One America Appeal” компанит ажлынханд 1 сая ам.доллар хандивласан. Дараа нь Лэди Гага таван ерөнхийлөгчтэй хамт дурсгалын зураг татуулсан байна. “CNN”-ы мэдээлж буйгаар хандивын санд 80,000 гаруй хандивлагчийн нийт 31 сая ам.доллар цугларсан аж.

 

Б.Халиун


Санал болгох мэдээ

Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр …