Багш нар минь Г.Батбаяраас өөр өмгөөлөгч олдсонгүй юу

Сошиал хөгжиж, иргэн бүр мэдээлэгч болсон энэ цаг үед өглөө бүр цоо шинэ асуудал олон нийтийн анхаарлыг татна. Өчигдөрхөн хүчирхийлэлд өртсөн охидын асуудал шуугиан тарьж байсан бол өнөөдөр Отгонтэнгэрт авиралт хийсэн 17 уулчны асуудал бүх нийтийн анхаарлын төвд орчихоод байна. Маргааш ямар мэдээлэлд толгой өвдөж, ямар асуудлаар цэц булаалдахыг хэлэхэд эрт юм.

Харин энэ их мэдээллийн шуурганаас өөрт хэрэгтэй, зөв мэдээллийг олж авах нь чухал юм. Чадахгүй бол бусдын “идэш” болно. Өөрөөр хэлбэл олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар өөрт нэр хүнд олж, түүгээрээ ашиг сонирхлоо илэрхийлдэг хүмүүс олон болсон. Тэд хаана ямар эрх ашиг хөндөгдөж, хаана ямар эд хөрөнгө үнэртэнэ тэнд л явж байх нь бий.

Бага насны охид хүчирхийлэлд өртсөн асуудлаар манай хуульч, өмгөөлөгчдөөс үзэл бодлоо илэрхийлж, эрх зүйн зөвлөгөө өгч байгаа нь харагдсангүй. Тэгсэн атлаа цалингаа 3 сая төгрөг болгоно гээд “биелэшгүй шаардлага” тавьж байгаа багш нарыг өмгөөлж, үйлдвэрчний эвлэлийг түвээх шахсан, өмгөөлөгчтэй өнөөдөр таарав.

Манай багш нар ажил хийхээсээ хаях дуртай болчихож. Цалин нь бага байна уу гэвэл бага байгаа. Гэхдээ л Монголчууд бүгд л энэ хэмжээний цалин авч, ажиллаж, амьдарч байна. Мөн нэг багшид 3 сая төгрөгийн цалин өгөөд явах чадамж, төсөв манайд байхгүй. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Эвсэл багшийн цалинг нэмэхийн төлөө бидний татварын өсгөх үү. Ийм л арга зам бий гэдгийг багш нар ч өөрсдөө ойлгож байгаа. Гэтэл боломжгүй зүйлийг турхирч, гал дээр тос нэмэж яваа өмгөөлөгч Г.Батбаярыг хараад дур гутлаа. Түүнд ёс зүй гэж үнэхээр алга. “Цэргүүдээ дайраад” гэчихээд өөрөө довны цаана нуугдаж үлддэг хүншгүй нөхөр шиг харагдаад байгаа юм. Түүний тухай саар мэдээлэл хэвлэлд элбэг. Гэвч багш нар яагаад Г.Батбаярыг сонгов. Нэр цэвэр, өмгөөлсөн хэрэг бүртээ ялалт байгуулдаг, чадвартай, мэдлэгтэй хуульчид олон бий. Тэд багш нар болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд үүссэн маргааныг хуулийн хүрээд шийдвэрлэх арга замыг сонгох байсан. Харин Г.Батбаяр үйлдвэрчний эвлэлийн байранд үймээн дэгдээхийг л дэмжиж оролцов. Хуулийн хүн шүү дээ уг нь.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг айлгаж, байцаалт авч, ломбардны ажилтан залууг өмгөөлөгчийн үнэмлэхээр дарамталж, үйлчлүүлэгчээ төрийн албан хаагчид авлига өгөхийг зөвлөдөг Г.Батбаярт хуулийн хүрээний мэдлэг чадвар байдаггүй юм болов уу гэж бодогдож байна. Харин багш нар минь яагаад Г.Батбаярыг сонгох болов. Үр дүн нь цалингаа нэмүүлэх бус харин өмгөөөлөгчийг тэрбумтан болгоод дуусах юм биш биз дээ.

Амар

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …