АНУ-ын кино студи “Universal” компани XIII зууны үед дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны талаар кино хийхээр болсноо зарлалаа. Тухайлбал Галзуу хурд, Геркулес гээд л олон кинонд өөрийн хүчирхэг бие, авьяас чадварыг гайхуулж чадсан жүжигчин Dwayne Johnson /The Rock/ тун удахгүй нэг сонирхолтой уран бүтээл дээр ажиллахаар болсон байна. Уг кинонд Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн тухай өгүүлэх уран бүтээлд продюсерээр ажиллахаар болсон тухайгаа өөрийн инстаграмм хуудаснаа мэдээлжээ. Энэхүү бүтээлийн агуулга нь Чингис хааны онгоныг хайж буйгаар гарах аж. Кинонд тоглох уран бүтээлчдийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд “Тун удахгүй кино багийнхныг танилцуулна” хэмээн “Universal” компани мэдээлсэн байна. Сүүлийн үед кино салбарт өргөнөөр ашиглах болсон “Evan Spiliotopoulos” гэх шинэ скрипт, технологиор Чингис хааны киног бүтээх гэнэ. Энэхүү технологийн ачаар “Beauty And The Beast” болон “Huntsman: Winters’s War” кино хийгдсэн аж.